Сайтад 16 зочин гишүүн байхгүй байна

Америкийн “www.wikihow.com” сайт бага насны хүүхдийн өтгөн хаталтыг шийдвэрлэх аргаас нийтэлжээ.

Зөвлөгөө №1

Гурваас дээш насны хүүхдийн өтгөн хатсан үед байцаа буцалгаад шүүсийг нь уулгаарай. Байцааны шүүс өтгөн хаталтыг зогсоодог. Гурваас доош насны хүүхдүүдэд байцааны шүүс өгөхөөс болгоомжил. Учир нь гэдэс нь хямрах эрсдэлтэй.

Зөвлөгөө №2

1-2 ширхэг алим болон лийрийг хальслаад дараа нь алимаа жигнэх хэрэгтэй. Алимаа 10 минут буцалгасаны дараа 1-2 минут хөлдөөгчинд хийгээд хүүхэддээ идүүлээрэй. Энэ арга гэдэс өвтгөдөг боловч түргэн хугацаанд өтгөнийг гадагшлуулдаг байна. Таваас дээш насны хүүхэд хэрэглэхэд хангалттай.

Зөвлөгөө №3

Хүүхдээ хоолохоосоо өмнө өргөст хэмх идүүлээрэй. Мөн төрөл бүрийн жимс байж болно. Хоол идсэний дараа хөнгөн зууш таны хүүхдийг гэдсийг цэвэрлэх болно.

Зөвлөгөө №4

Хүүхдээ унтахаас нь өмнө нэг аяга бүлээн ус уулгаж заншаарай. Өглөө таны хүүхдийг өтгөн гарах болно.

Зөвлөгөө №5

Олон хоног таны хүүхдийн өтгөн гарахгүй байгаа бол нэг халбага оливын тосыг халаагаад уулгаарай.

Зөвлөгөө №6

Эмчийн зааваргүй туулгах эм худалдан авахгүй байх.  Эм хүүхдийн ходоодыг шархлуулдаг.

Зөвлөгөө №7

Өтгөн хатсан үедээ хөөрүүлсөн сүү бүү уулга. Сүү өтгөн хатаадаг.

Зөвлөгөө №8

Өтгөн хатаж, бие засах үедээ зовиуртай байгаа бол бөгсөнд нь оливын тос эсвэл тэжээлийн тос түрхээрэй.

Зөвлөгөө №9

Бага зэргийн зөгийн балыг тостой холиод гартаа түрх. Зөгийн балаа сайтар үрээд хүүхдийнхээ гэдсэнд массаж хий. Энэхүү арга нэг нас хүрээгүй хүүхдүүдэд илүү үр дүнтэй. Мөн гэдсэнд нь зөөлхөн дараарай.

Сэтгэгдэл бичих

Security code
Refresh

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе