Сайтад 39 зочин гишүүн байхгүй байна

Candida albicans гэдэг мөөгөнцөр үүсгэдэг. Энэ нь хүний арьс, аман дотор, гэдэс, үтрээнд хоргүйгээр амьдарч байдаг. Зарим тохиолдолд мөөгөнцөрийн амьдрах орчин нь өөрчлөгдснөөр үржиж шинж тэмдэг илэрч эхэлдэг.Ямар тохиолдолд мөөгөнцөр үржиж эхэлдэг вэ?

•    Жирэмсэн үед
•    Бариу өмд буюу синтетик, нейлон дотуур хувцас өмсөнөөс агааргүй нөхцөл бүрдэх
•    Зарим антибиотик уухад
•    Химийн эмчилгээ хийлгэхэд
•    Дархлалын системийг дарангуйлсан өвчний үед (ДОХ, сахарын шижин өвчин г.м.)
•    Үтрээнд үнэртэн хэрэглэснээс эсвэл хэт үнэртэй ванн-д орох, анхилуун саван хэрэглэх
•    Бэлгийн, амаар, анусаар хавьтахдаа хуруугаар оролдох эсвэл секс тоглоом дундаа хэрэглэх зэрэг үрэлцлээс болж
•    Бэлгийн хавьтал хийхэд үтрээ бэлтгэгдээгүй хуурай байх
Мөөгөнцөрийн халдварын үед ямар шинж тэмдэгүүд илэрдэг вэ?
Эмэгтэй хүнд:
•    Үтрээ, бэлгийн уруул, анус орчим загатнаж улайх
•    Үтрээний ялгадас өтгөн цагаан ээдэм шиг болох
•    Шээхэд хорсох
•    Бэлгий хавьтлын үед өвдөх
Эрэгтэй хүнд:
•    Бэлэг эрхтэний толгой эсвэл хуйхнаг орчим халуун оргиж, загатнах, хорсох
•    Улайж, улаан толбо үүсэх
•    Хуйхнагийн арьсанд цагаан ээдэм шиг ялгадас хуримтлагдах
•    Хуйхнагны арьсыг хойш нь болгоход өвдөх
•    Шээхэд таагүй байх
Мөөгөнцөрийн халдвартай эсэхээ яаж мэдэх вэ?

Дээрх шинж тэмдгүүдээс илэрнэ. Гэхдээ шинжилгээ хийлгэж оношийг баттай мэдэх нь чухал.
Үтрээ болон эр бэлэг эрхтэний ялгадаснаас арчдас авч шинжилнэ.
Мөөгөнцөрийг яаж эмчилдэг вэ?
Эхлээд мөөгөнцөрийг ихээр үржихэд хүргэсэн шалтгааныг  арилгана. Үүний тулд антибиотик, жирэмслэлтээс хамгаалах эмийн хэрэглээг зогсоох,  бодисийн солилцоог хэвийн болгох, дархлалыг дээшлүүлэх, амин дэм уух зэрэг арга хэмжээ авдаг. Үүний дараа мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийнэ. Эдгээрт мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээтэй шахмал эм, тос болон лаа хэрэглэнэ. Мөөгөнцөрийг  бэлгийн хамтрагчтайгаа хамт эмчлүүлэх нь зүйтэй. Эмчилгээг зааврын дагуу дуустал хийх нь чухал Жирэмсэн эсвэл хөхүүл бол эмч, сувилагчид хэлж тохирсон эмчилгээ хийлгэх нь зүйтэйЭмчилгээ хир үр дүнтэй вэ?
Эмчилгээг зааврын дагуу хийхэд хэд хоногийн дотор шинж тэмдэг арилна.
Эмчилгээ хийж байх үед бэлгийн хавьталыг тэвчих нь чухал.
Мөөгөнцөрийн халдвар дахиад байвал яах вэ?
Жилд 4-ээс дээш удаа мөөгөнцөрийн шинж тэмдэг илэрвэл:
– Чихрийн шижин өвчин г.м. өөр өвчин байгаа эсэхийг шинжлүүлэх
– Өөр төрлийн мөөгөнцөрөөр үүсгэдсэн байж болохыг шинжлүүлэх
– Мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ байнга хийж байх
– Дээр дурьдсан мөөгөнцөр үржих нөхцөл бий эсэхийг шалгах
Жирэмсэн үед мөөгөнцөрийн шинж тэмдэг илэрвэл яах вэ?
Мөөгөнцөрийн эсрэг эм уухгүйгээр бусад эмчилгээг хийхМөөгөнцөрийг эмчлэхгүй бол яах вэ?
Зарим тохиолдолд эмчилгээгүйгээр өөрөө эдгэх явдал байдаг. Гэхдээ эрэгтэй хүнд шээсний сүвийг үрэвсүүлэх аюултай байдаг.
Yр дагавар: Мөөгөнцөр нь хэт ихэссэн үедээ бэлэг эрхтний өнгөн давхаргын эсүүдийг эвдэж эхэлдэг. Үтрээний энэ үрэвсэл эрүүл мэндэд онцгой хор учруулдаггүй. Гэсэн ч бөөн таагүй мэдрэмж авчирдаг. Ховор тохиолдолд мөөгөнцөр нь архаг хэлбэрт шилждэг бөгөөд энэ үед давсаг, гэдэс мэтийн хөрш эрхтнүүдийг гэмтээх аюултай.
Хэрэв жирэмсэн эмэгтэй мөөгөнцөртэй бол халдвар нь төрөх явцад хүүхдэд нь дамжина. Ингэснээр хүүхдийн хоол боловсруулах замын эрхтэнд мөөгөнцөр үржинэ. Үүнийг ам гэмтэх гэж нэрлэдэг юм. Хүүхдийн бөгсөнд ч илрэх нь түгээмэл.
Мөөгөнцөрдөхөөс урьдчилан сэргийлэх
Урьдчилан сэргийлэх нь хамгийн сайн эмчилгээ юм. Үтрээний үрэвслээс сэргийлэхэд дараах зөвлөгөө танд тусална.
1.    Бэлэг эрхтнээ ямар нэг химийн бодисын найрлагагүй, цэвэр бүлээн усаар сайтар угаасны дараа хуурай болтол арчина. Жирийн саван ч хамгийн шүлтлэг рН-тэй байдаг учраас мөн л үтрээний хүчиллэг орчинг саармагжуулан мөөгөнцөр үржих нөхцөл бий болгодог учраас байнга хэрэглэх хэрэггүй. Эрүүл үтрээ өөрөө өөрийгөө дотроос цэвэрлэдэг учраас дотроос нь хэзээ ч бүү угаа.
2.    Эмэгтэйчүүдийн янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдийг бэлэг эрхтэндээ хэрэглэх шаардлагагүй. Тэдгээр нь бэлэг эрхтнийг цочроож, үрэвсүүлнэ.
3.    Даавуун материалтай дотуур хувцас өмсөж байх нь зүйтэй. Нейлон болон бусад синтетик хувцас нь агаар нэвтрүүлэхгүй, чийг татуулдаг тул үтрээний үрэвсэл үүсгэхэд нөлөөлдөг бичил биетний үржих нөхцөл болдог.
4.    Хэт бариу өмд өмсөх нь агаар нэвтрүүлэхгүйгээс гадна бэлэг эрхтнийг холгож үрэвсүүлдэг учраас түүнээс аль болохоор зайлсхий.
5.    Хүндээр бие зассаны дараа хошногоо урдаас нь арагш чиглүүлэн арчиж байх хэрэгтэй. Энэ нь үтрээнд элдэв нян орохоос сэргийлнэ.
6.    Чихэр багатай хоол хүнс хэрэглэ.
7.    Янз бүрийн хорт бодисыг биенээсээ гадагшлуулахын тулд ус сайн уу (өдөрт 2-3 литр).
8.    Банана, тараг, сармис (өдөрт дор хаяж 2 хумс) байнга хэрэглэ. Эдгээр хүнс мөөгөнцөрийн эсрэг сайн үйлчилгээтэй болохыг батлагдсан.
9.    Хоолоо тогтсон цагт идээрэй. Ходоодоо удаан цагаар хоосон байлгаж хамаагүй үеэр хоол идэх нь мөөгөнцөр өсөж үржихэд тустай байдаг.

Сэтгэгдэл бичих

Security code
Refresh

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе