Сайтад 33 зочин гишүүн байхгүй байна

181257_598674190157106_1737618181_n

Хүмүүсийн хоолойны ангина үе мөч, зүрхэндээ ордог гэж ярьдаг өвчний талаар бага зэргийн мэдээллийг оруулъя. Энэ бол А бүлгийн цус задлагч стрептококкоор (Streptococcus pyogenes)-ээр үүсгэгдсэн залгиурын үрэвслээс хойш 1-5 долоо хоногийн дараа үүсдэг, үе мөч, зүрх, арьс, мэдрэлийн тогтолцооны зовиуруудыг үүсгэдэг “Ревматизм” гэдэг өвчин юм. Цочмог үрэвслийг Англиар rheumatic fever, Оросоор Острый ревматизм гэж нэрлэдэг.

Стрептококкын дараах залгиурын үрэвслийн дараа ревматизм болох магадлал 0.3-3% байдаг ба энэ өвчний гол хүндрэл нь зүрхний үрэвсэл, гажиг юм. Ихэвчлэн хөгжиж буй орнуудад тохиолдох ба 5-15 насны хүүхдүүд голчлон өртдөг байна.

Шинж тэмдэг
Өвчтөнд хоолой өвдөх, өвдөг, шагай, тохой бугуйн үеэр өвдөх, зүрх гэмтсэн тохиолдолд цээжээр өвдөх, амьсгаадах, ханиах шинжүүд, арьсан дээр загатнадаггүй, өвдөлтгүй тууралт гарах, халуурах, ядрах, мэдрэлийн тогтолцооны талаар Сиденхамын хорея гэх мэт шинжүүд гарч ирдэг.

Яагаад ийм шинжүүд үүсдэг талаар тайлбарласан хэд хэдэн онол байдаг. А бүлгийн стрептококкын эсийн гаднах хор нь зүрхний булчин, хавхлага, үенд нөлөөлснөөс үүсдэг гэж үздэг. Өөр нэг онол нь стрептококкын эсрэг дархлааны хэвийн бус хариу урвал явагдаж, өөр эс, эдийг буруу таньж халдсанаас болдог гэж үздэг.

Оношлогоо
Оношлох шинжилгээний хувьд стрептококкын халдварыг оношлох түргэвчилсэн сорил, хоолойны арчдас нян ургуулах, АСЛО, улаан эсийн тунах хурд, СРБ гэх мэт лабораторын шинжилгээнүүдийг хийдэг.

Залгиурын стрептококкын халдварыг зөв оношлож, бүрэн эмчлэх нь энэ өвчнөөс сэргийлэх гол арга нь юм. Хоолойны арчдасын шинжилгээ өгч, тохирох антибиотикийг уух хэрэгтэй. Хэрвээ нэгэнт ревматизм болсон бол Пенициллин G-г 5-10 жил сар бүр тариулахыг зөвлөдөг.

Сэтгэгдэл бичих

Security code
Refresh

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе