Сайтад 92 зочин гишүүн байхгүй байна

Бөөрний архаг дутагдал, эмчилгээний хоол
Бөөр нь бодисын солилцооны явцад үүсдэг хүний бие махбодид хортой, хэрэгцээгүй болсон эцсийн бүтээгдэхүүнийг бие махбодиос ялгаруулдаг амин чухал эрхтэн юм.

Бөөрний архаг дутагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд:
–  Шүд хорхойтох, буйл хавдах зэрэг амны хөндийн үрэвсэлт эмгэгүүдийг цаг тухайд нь эмчлүүл.
– Гүйлсэн булчирхайн үрэвслийг төгс эмчлүүл.
–  Бөөрний шээсний замын үрэвсэлт өвчнийг цаг тухайд нь оновчтой эичлүүлж, архагшуулахгүй байх, архагшсан тохиолдолд тогтмол эмчийн хяналтанд байх.
Бөөрний архаг дутагдлын эмчилгээний хоол:
Бөөрний архаг дутагдлын үеийн хамгтйн чухал эмчилгээ зөв хооллох явдал юм
Дараах зүйлд анхаар:
–  Мах бага ид. Өдөрт 70-100 гр орчим өөхгүй хар мах, 1 ш өндөг эсвэл 150 гр орчим тахианы, тослог багатай загасны мах идэж болно.
– Уураг багатай болон уураггүй гурилан бүтээгдэхүүнийг сонго.
–  Хүнсний ногоо, жимс жимсгэнийг өдөр бүр тохирох хэмжээгээр ид.
– Тослог багатай сүү, цагаан идээг бага хэмжээгээр хэрэглэ.
–  Малын өөх тосноос татгалзаж, төрөл бүрийн ургамалын тосыг байнга хэрэглэ.
– Хоолоо давсгүй буюу давс багатай бэлтгэ.
–   Төрөл бүрийн амтлагч ногоо, ургамал, давс орлуулагч хэрэглэ.
–   Хэзээ ч өлсгөлөн байж болохгүй.
– Төрөл бүрийн хүнсний ногоо, уураггүй талх болон бусад гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ, урагамалын гаралтай өөх тосоор хоногийн илчлэгийн хэрэгцээгээ хангана.

Хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэж, хэрэглэх вэ?
Өөхгүй хар мах, тахиа шувууны махыг ууранд чанаж болгох буюу ургамалын тосонд зөөлөн шарж, хэрчиж, жижиглэн хэрэглэнэ. Загасны махыг чанах, хуурах аргаар бэлтгэж болно. Уураггүй давсгүй талхыг өдрийн туршид тогтмол хэрэглэнэ.

Сэтгэгдэл бичих

Security code
Refresh

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе