Сайтад 20 зочин гишүүн байхгүй байна

Жирэмсний хожуу үеийн хордлого гэж юу бэ?
Жирэмсний хожуу үеийн хордлогын үед цусны даралт ихсэж, шээсэн дэх уургийн хэмжээ ихэсэх, гар, хөлийн шилбэ, их биеэр хавагнаж эхэлдэг. Энэ нь жирэмсний 2-р хагасын сүүлч ба 3-р хагаст тохиолддог хүндрэл.

Хэрвээ жирэмсний хожуу үеийн хордлогыг эмчлээгүй тохиолдолд эх хүүхдэд эсвэл хоёуланг нь ч  үхэлд хүргэж болох аюултай. Жирэмсний хожуу үеийн хордлого гүнзгийрвэл ихэс ба умайд хангалттай цус очиж чадахгүй учраас хүүхдийн өсөлт хоцорч эхэлнэ. Энэ нь дутуу төрөх хамгийн эхний шалтгаан болж өгдөг.

Д аминдэм
Д аминдэм нь бие махбодийн олон үйл ажиллагаанд хэрэгтэй. Энэ нь араг ясанд сайн. “Public health болон Medicine сургуулийг эпидимиологи, сэтгэл судлаач, эх барих эмэгтэйчүүдийн эмч мэргэжлээр төгссөн профессор Dr.Lisa, M.Bodnar нь Д аминдэм болон жирэмсний хожуу үеийн хордлоготой холбоотой асуудал дээр ажиллаж байгаа.

Д аминдэм бол дааврыг дэмжигч бөгөөд нарны гэрэлээс арьсаар дамжих, болон өдөрт хэрэглэгдэх нэмэлт тэжээл болон өдөрт хэрэглэгдэх хүнс тэжээлээс авдаг байна. Урд нь бид Д аминдэмийг ясны эрүүл мэндэд сайн гэж үзэж байсан бол саяхны нэгэн судалгаагаар маш олон эсийн системд чухал үр нөлөөтэй гэж тогтоосон.

Д аминдэм нь зөвхөн эс болон ургийн ясанд сайн биш юм. Судлаач хэлэхдээ Д аминдэмийн хомсдол нь жирэмсний эхний хагаст жирэмсний хожуу үеийн хордлого үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг харуулсан. Д аминдэм нь ихэсийн өсөлт хөгжилт болон ихэсээс ураг руу явах цусны эргэлтэнд чухал нөлөөтэй.

Энэ нь дархлааны хариу үйлдэл ба үрэвслийн эсрэг зохицуулах үйл ажиллагаатай. Д аминдэмийн дутагдалтай хүнийг  Д аминдэмийн дутагдалгүй хүнтэй харьцуулахад жирэмсний хожуу үеийн хордлого үүсэх магадлал 5 дахин өндөр байдаг гэсэн судалгаа байдаг. Д аминдэм болон жирэмсний хожуу үеийн хордлого хоёр хоорондоо харилцаатай юу гэдгийг одоохондоо хараахан тайлбарлаж чадахгүй байгаа боловч мэргэжилтнүүд дутагдлыг хожуу үеийн хордлого үүсэх зам гэж үзэж байна. Д аминдэмийн дутагдал бол өөр бусад муу үр дагаварт хүргэдэг.

Хэрвээ эмэгтэй хүн Д аминдэмийн дутагдалтай байхын бол түүнд  яс нь зөөлөн болно. Мөн түүний шинэхэн хүүхэд нь гэсэн рахидтай болох магадлал өндөр байгаа. Ургийн Д аминдэмийн түвшин эхийн Даминдэмийн түвшин дээр суурилдаг учраас хэрвээ эх Д аминдэмийн дутагдалд орвол хүүхдэд муугаар нөлөөлнө.

Хангалттай Д аминдэм яаж авах бэ?
Бид биеэ наранд ил гарахад л Д аминдэмийг үйлдвэрлэж байдаг. Бид нар нарны гэрэлд гар, тохой болон нүүрээ өдөр бүр 2-3 удаа, 5-15 минут байлгавал хангалттай Д амин дэмийг үйлдвэрлэхэд тусалж чадна. Наранд гардаггүй, эсвэл бүхэл өдөржин тасалгаанд суудаг эмэгтэйчүүд хангалттай Д аминдэмийг үйлдвэрлэж чадахгүй.

Д аминдэм их хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүнд яргай загас, сардин загас, сам хорхой, сүү, яс болон өндөгөнд байдаг. Загасны тос болон зарим үр тариа зэргийг  Д аминдэмээр баяжуулсан байдаг. Мөн Д аминдэмийг ногоон чинжүү, цитрус жимсний үр ба жимс, гүзээлзгэнэ, томат, брокилли, ногоон навчит ногоо, цагаан төмснөөс авч болно. Жирэмсэн эмэгтэй доод тал нь өдөрт 400 IU нэгжтэй Д аминдэм авах хэрэгтэй.

Ихэнх хүмүүс энэ хэмжээний Д амин дэмийг хоолноос авч чадахгүй учир нэмэлтийг авах хэрэгтэй. Д аминдэм ба жирэмсний хожуу үеийн хордлогын холбоо эх хэр хүчтэй байх нь хамаагүй энэ нь ээж ба хүүхдийн эрүүл мэндэд маш чухал.

 

Сэтгэгдэл бичих

Security code
Refresh

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе