Сайтад 8 зочин гишүүн байхгүй байна

 

Метранидазол нь эгэл биетний эсрэг нөлөөлөх өргөн хүрээний үйлдэлтэй бэлдмэл бөгөөд эмэгтэйчүүдийн трихоманодын вагинит ба уретрит,лямлиоз,амёбын цусан суулга болон энэ антибиотикт мэдрэг анаэроб халдвар зэрэгт тус тус хэрэглэнэ.Метранидазолыг архаг архичин хүмүүст хэрэглэхэд антабус дисульфирам, эспераль/ үйлдэл үзүүлнэ. Өөрөөр хэлвэл энэ нь олон янзын ферментэд хориг үүсгэдэг.Этилийн спиртийн  метаболизмд ацетальдегид-дегидрогеназа ферментэд хориг үүсгэж этилийн спиртийн метаболит болох ацетальдегидын цусан дахь концентрацийг ихэсгэнэ.Ингэснээр:Нүүр чинэрэх,дотор муухайрах,бөөлжих,зүрхний цохилт түргэсэх,артерын даралт буурах шинжүүд илэрнэ.Бэлдмэлийг хэрэглэсний дараа дээрх шинжүүд маш хүчтэй илэрнэ. Эспералийг арьсан дор суулгах нь бие махбодид бэлдмэлийн концентраци тогтмол байдаг сайн талтай.Арьсан дор суулгадаг шахмалыг хэрэглэсний дараа дисульфирам  нь цусанд нэвтэрнэ.Дисульфирамын  цусан дахь хамгийн бага концентраци нь ойролцоогоор 20нг/мл.Шахмалыг суулгасны дараа 5-9 сарын дараа дисульфирам-алкоголийн урвал үүснэ.Согтууруулах ундаа хэрэглэхэд шахмал суулгасан тэр хэсгийн цусны судас өргөсч дисульфирам улам сайн шимэгддэг гэж үздэг.Архаг архидлын эмчилгээний үед архи уухаас урьдчилан сэргийлэх зорилгоор уудаг шахмалыг хэрэглэх ба,арьсан доор суулгах ариутгасан шахмалыг архаг архидлыг эмчлэх, никелийн архаг хордлогын үед хэрэглэнэ.

Сэтгэгдэл бичих

Security code
Refresh

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе