Сайтад 32 зочин гишүүн байхгүй байна

 

АСАТ, АЛАТ хоёр ихсэх нь элэгний үрэвсэл ба элэгний эсийн гэмтэлтэй холбоотой гэж үздэг. Элэг гэмтэхэд алат, асат цусны урсгал руу урсаж ордог. Гэхдээ асат нь зүрх, бөөр, булчин гээд элэгнээс өөр эрхтэнүүдэд байдаг. Дангаараа ихсэх нь ганц элэгний өвчин гэж дүгнэж болохгүй. Харин АЛАТ ихсэх нь зөвхөн элэгний өвчний үед тохиолдоно. Гэхдээ АЛАТ-ын хэмжээ хэвийн байвал элэг өвчингүй гэсэн үг бас бишээ.
АСАТ 0-40 10/1
АЛАТ 0-45 0/1
Нэг литр дэх олон улсын нэгж гэсэн үг. Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр юм уу хэдэн цагын өмнө архи дарс хэрэглэсэн бол энэ АЛАТ-ын хэмжээ өндөр гарна. Мөн хэдэн жилийн өмнө архи хэм их ууж байгаад багассан бол өнөөдрийн шинжилгээ хэвийн гарсан ч гэсэн элэг нь архинаас болж гэмтсэн нь бараг хэвээр байна. Орой өдрийг бодвол өглөө өгсөн шинжилгээнд алат арай өндөр гардаг. Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс арай өндөр гардаг.
Заримыг дурдвал:
– Элэгний вирусний үрэвсэл
– Архинаас үүдэж хордох
– Элэг өөхлөх
– Хордлого, эмийн хордлого
– Удамшлын өвчин
– Элэгний хавдар
– Зүрхний дутагдал
– Биеийн хэт ачаалал

Сэтгэгдэл бичих

Security code
Refresh

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе