Сайтад 11 зочин гишүүн байхгүй байна

 

Ойрын үед ханиадны вирусийн ид дэгдэлтийн үе эхэлж байгаа энэ үед манай ээжүүд эмийн эмчилгээнээс татгалзаж гэрийн аргаар буюу эмийн бус аргаар хүүхдүүддээ эмчлэх талаар эрэл хайгуул хийх болжээ. Ингээд та нартаа интернет орчинд ээжүүдийн хэрэглэж байгаа эмгүй эмчилгээний жоруудыг нэгтгэн хүргэж байна.

1. Улаан манжингийн сироп: нь хий ханиалгад маш сайн нөлөөтэй бөгөөд хүндрээгүй тохиолдолд эмийг орлож чадах үйлчилгээ үзүүлж чаддаг учраас ээжүүдийн дунд ихээхэн хэрэглэгдэж байгаа билээ. Үүнийг бэлтгэхдээ шинэ хатуу улаан манжинг томоос нь сонгон авч, иш хэсгийн хэрчин манжингийн дотор хэсгийг аяга шиг ухаж авна. Ухсан хэсэгтээ бор сахар /цагаан сахар хэрэглэж болно/ дүүртэл хийгээд хэрчсэн ишээрээ таглан аяганд хийн печинд 30 сек халаана. Ингэснээр багахан хэмжээний сироп бэлдмэл гарах бөгөөд үүнийгээ өдрийн 3 удаа цайны халбагаар өгнө.

2. Витаминжуулсан алим: Ханиаданд алимыг жигнэж өгөх нь эхэн үед сайн нөлөө үзүүлнэ. Харин үүнийг дараах байдлаар баяжуулж болох нь ээ. Алимны доторх хэсгийг ухаж аваад бага зэрэг ус хийж үрлэн витамин С хийн печинд юм уу жигнүүрт жигнэх. Эсвэл ухсан хэсэгт аарц, зөгийн бал, тараг зэргийг хийж жигнэн, халуун бүлээнээр нь хүүхдэд идүүлнэ. Энэ нь ханиаднаас урьдчилан сэргийлэх болон дөнгөж эхэлж буй ханиаданд эмийг орлох хүчтэй. /Алимны оронд лийр хэрэглэж болно.

3. Цэвэр жимсний ханд: Ханиадтай үед болон урьдчилан сэргийлэх үүднээс аньс, чацаргана зэргийг өдөр тутам хэрэглэх нь олон ашиг тустай. Эдгээр жимсийг шинээр нь худалдан авч, хэсэгчлэн хөлдөөж, буцалгаж өгвөль шим тэжээл нь алдагдахгүй. Мөн гашуун төрлийн жимснүүд учраас үзэм болон зөгийн балаар амталж өгвөл таны хүүхдэд таалагдах болно.

4. Цагаан гаа, лимон, зөгийн балын ундаа: Энэхүү ундаа нь мөн ханиаднаас урьдчилан сэргийлэх болон ханиад дарах үйлчилгээтэй. Лимоныг нарийн хэрчиж, зөгийн бал сахартай хольж, сайтар шингээж өгнө, дээр нь 2ш лимонд нэг лимоны хагастай тэнцэх үрж бэлдсэн цагаан гаа байхаар тооцож, сайтар ариутгасан тагтай шилэнд бэлдцүүдээ хийж зөгийн балаа нэмнэ. 7-14 хоног хадгалсны дараа усанд болон цайнд нэг халбагыг уусгаж хэрэглэнэ.

5.Сүүнд сармис, цагаан гаа, таргаван шийр зэргийн аль нэгийг хийж буцалгаж ууснаар хий ханиалганд их үр дүнтэй. Гэхдээ хөлс их гарах тул салхи авхуулахгүй байх тал дээр маш сайн анхаарах хэрэгтэй.

6. Байцааны навч. Сүүлийн үед энэхүү арга ихэд үр дүнгээ өгч байгааг ээжүүд шуураад байгаа. Бөөрөнхий ногоон байцааны навчыг салгаж, халуун усанд дүрээд, цэвэр зөгийн бал түрхэж, хүүхдийн цээжинд наана. Бариу подволк өмсүүлэн салхи авахааргүй дулаалж унтуулна. Хэрэв хүүхдийн ханиад цэр их бол нуруунд бас тавьж болно. Ингэснээр зөгийн бал цэрийг сайн ховхолж, ханиадыг багасагдаг байна.

Анхаарах: Зөгийн балыг нэг нас хүртэл хэрэглэж болохгүй 

Сэтгэгдэл бичих

Security code
Refresh

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе