Сайтад 17 зочин гишүүн байхгүй байна

Та аялалд гарахад бэлэн үү? Холын замд гарч, амралт аялалаар явах гэж байгаа бол аяны бэлтгэлээ сайтар базаах нь мэдээж чухал. Хамгийн чухал зүйл бол мэдээж хоол хүнс. Ялангуяа зуны халуун өдрүүдэд аяны хүнсийг муутгаж гэмтээлгүй хадгалж явах нь хамгийн чухал байдаг.

Тиймээс аян замд явах гэж байгаа хүмүүст дараах зөвлөгөөг хүргэж байна.

Чанараа алдсан хоол хүнс нь илчлэг тэжээлээ алдаж витамингүй болдог. Мөн цаашлаад ходоод гэдэс өвтгөж хордлого өгөхөд хүргэдэг. Аяллын явцад хүн ядардаг тул аль болох витаминаар баялаг хүнсийг сонгоорой. Мөн аяллын хүнсэндээ шоколад, самар авч явах хэрэгтэй бөгөөд самар амны зугаа гаргаж уураг нөхөх ба шоколад хүний эрч хүчийг сэргээж аяллын тань алжаалыг тайлж чадна.

Хоол хүнсээ хэрхэн зөв хадгалах вэ?

Мах

Аялалд авч явах махыг ихэвчлэн шуузлах маягаар авч явдаг. Шаардлагатай үед нойтон махыг 2-3 хоног цаасан хайрцагт болон нарнаас хол байлгаж хэрэглэхэд зүгээр. Ер нь мах хурдан мууддаг хоол хүнсний тоонд орох тул аялах хугацаандаа тухайн орон нутгаас махаа бага багаар авч хэрэглээрэй.

Гоймон

Хүнсэндээ гоймон сонгож авах гэж байгаа бол жижиг хэмжээтэй орцондоо өндөг орсон байвал зүгээр. Учир нь өндөгтэй гоймонгоор хоол хийхэд болох нь хурдан ба олон хоног хадгалах үед хаталт багатай байдаг. Гоймонгоо аль болох агаар салхи орохооргүй битүү саванд хадгалах хэрэгтэй.

Хүнсний ногоо

Аялалын үед хүнсний ногоо авч явахдаа агаар салхи нэвтрэхээр цаасан хайрцагт хийвэл зүгээр байдаг. Олон хоног гялгар уут эсвэл битүү саванд хийж явахад хүнсний ногоо зөөлөрч витаминлаг чанараа алддаг учир торон уут болон агаар нэвтрэхээр саванд хадгалж явбал зуны цагт 4-6 хоног хэвийн байна.

Өргөст хэмх

Аяллын явцад дан мах гурил идэх нь ходоод гэдсэнд муу. Тиймээс өргөст хэмх авч явах хэрэгтэй. Учир нь өргөст хэмх бусад нарийн ногоонуудыг бодвол хадгалахад амар байдаг. Гэхдээ өргөст хэмх сонгохдоо аль болох зөөлрөөгүй хатуугаас нь сонгох хэрэгтэй.

roadtrip1-1024x456Өндөг

Аяны явцад хадгалахад хамгийн төвөгтэй хүнс бол өндөг. Өндгийг хамгийн гол нь гэмтээлгүй авч явах хэрэгтэй. Хэдий хагарч гэмтээд хальж урсаагүй ч гэсэн бага хэмжээний агаар ороод 10-12 цаг болсон тохиолдолд өндгийг хэрэглэх хэрэггүй.

Хоол хүнсээ үргэлж шинээр  нь хадгалж, шингэн зүйлээ хүйтнээр нь уухыг хүсвэл Зөөврийн зориулалтын хөргөгчөө цэнхэр мөстэй /энгийн мөсийг бодвол удаан хайлдаг/ хамт авахыг санал болгож байна.

Сэтгэгдлүүд  

0 #1 EMG 2015-09-02 05:55
Iregeded medeelel bolohuits saitig aimgin em hangamjiin salbaruud dundaa anhlan neen uil ajillagaanda nevtruulj bga tanai hamt olond ajliin amjilt husie.Taalagdlaa
Tsaashid ug saitaaraa damjuulan irgediin dund emiin zohistoi heregleeg tuluvshuuleh ajliig ur duntei zohion baiguulna gj itgej bn shuu.
Хуулах

Сэтгэгдэл бичих

Security code
Refresh

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе