Сайтад 39 зочин гишүүн байхгүй байна

Хоолой нь өвдөж үзээгүй хүн гэж байхгуй. Энэ өвчний албан ёсны нэр томъёо нь хоолойн бах буюу ангин юм. Хүмүүс энэ өвчний хор уршгийг сайн мэддэгүй болоод тэр үү, тэрбүр тууштай эмчилдэггүй. Тэгтэл энэ өвчин хүндэрхээрээ зүрх, бөөр, үе мөчиндөө орж хүндээр өвчлүүлдэг.

Энэ жил амьсгалын замын халдварт өвчин, ханиад томуугийн дэгдэлт ихтэй байна гэсэн урьдчилсан прогноз гарсан тул хүн бүр ханиад томуугаас урьдчилан сэргийлж, биеийн өвчин эсэргүүцэх чадвараа сэргээж, хамгаалах шаардлага тулгарч байна.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт хүйтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Гэтэл сүүлийн өдлрүүдэд  томуугийн H3N2 вирусээр халдварласан ханиадаар 10 гаруй хүн өвчилсөн талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байна. Энэ вирус нь H1N1 шиг хурдан тархацтай, өвчлөлийн явц түргэн биш ч монголчуудад уг вирусын эсрэг дархлаа тогтоогүй гэж эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе