Сайтад 13 зочин гишүүн байхгүй байна

Оксихинолоны уламжлалын нянгийн болон эгэл биетний эсрэг бэлдмэл
Үндсэн бодис: 50 мг нитроксолин
Туслах бодис:  лактозоа, карбоксиметилцеллюлоза, сахароза, Е110
Фармакологийн үйлдэл: грам эерэг/сөрөг бактер, зарим мөөгөнцөрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй. Шээсний замын халдвар үүсгэгч ихэнх бичил биетүүдэд нөлөөлнө. Харин агааргүйтэн нянд нөлөөлөхгүй.
Хэрэглэх заалт:
•    Бөөрний тэвшинцрийн үрэвсэл пиелонефрит
•    Давсагны үрэвсэл цистит
•    Шээс дамжуулах сувгийн үрэвсэл
•    Төмсөгний дайврын үрэвсэл эпиндидимит
•    Түрүү булчирхайн үрэвсэл
•    Түрүү булчирхайн хортой, хоргүй хавдар
•    Янз бүрийн ажилбарын үед катетер тавих давсаг дурандах үед халдвараас урьдчилан сэргийлэх
•    Бөөр шээс бэлгийн замын мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх
•    Шээс бэлгийн замын дахилтат хэлбэрийн халдвараас урьдчилан сэргийлэх
Тунгийн зохицуулалт:
•    Насанд хүрсэн хүний хоногийн дундаж тун 400мг-800мг бөгөөд 4 хувааж хоолны өмнө хэрэглэнэ.
•    Хүнд явцтай эмгэгийн үед хоногт уух тунг нэмэгдүүлж болох боловч 800мг –аас хэтрүүлэх нь зохисгүй.
•    5-аас дээш насны хүүхдүүд хоногт 200мг-400мг болон 8 кг аас дээш жинтэй хүүхдэд хоногт 200 мг- аас хэтрүүлж болохгүй.
•    Бөөрний болон элэгний хөнгөн хэлбэрийн дутагдлын үед ердийн тунг 2 дахин багасгаж хэрэглэнэ.
Эсрэг заалт: 
•    Болор цайх
•    Глоюкоз 6 фосфат дегидрогеназа-ийн дутагдал
•    Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мэдрэг байх
•    Хинолины уламжлалын бэлдмэлүүдэд хэт мэдрэг байх
•    Хүнд явцтай бөөрний дутагдал
•    Хүнд явцтай элэгний дутагдал
•    Жирэмсэн ба хөхүүл үе
•    Неврит, полиневрит
Гаж нөлөө:
•    Хоол боловсруулах замын хямрал илэрч болно: хоолны дур буурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг. Энэ тохиолдолд эмийг хоолны дараа хэрэглэх нь зүйтэй.
•    Ховор тохиолдолд харшлын урвал явагдаж арьсаар тууралт гарна.
•    Ховор тохиолдолд цусан дахь шээсний хүчлийн хэмжээ, трансаминазын түвшин өөрчлөгдөж болно.
•    Маш ховор тохиолдолд цус төлжих эрхтэн тогтолцоо, зүрхний цохилт олшрох, тэнцвэр алдагдах, толгой өвдөх, гаж мэдрэхүй үүсэх, захын мэдрэлийн эмгэг илэрч болно
•    Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт, бөөрийг хордуулах нөлөөтэй.
Хэрэв эдгээр шинжүүд илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай хандах шардлагатай.
Бэлдмэлийг хуурай, гэрэлгүй, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.

Холбоотой Зураг

Найрлага: Метронедазол 200мг, хлорамфеникол 80 мг, дексаметазон ацетат 0.5 мг, нистатин 100.000 иммуны нэгж,  дүүргэгч бодис 1 үрэл

Бэлдмэлийн үйлдэл: Поливалент Микажинакс нь халдвар, шимэгч,  болон холимог халдварын гаралтай вагинит буюу үтрээний  салст бүрхүүлийн үрэвслийн эсрэг хэсэг газрын эмчилгээний үйлдэл үзүүлнэ.

  • Метронидазол: имидазолын трихомонад үүсмэл
  • Хлорамфеникол: үтрээний бичил биетүүдийн эсрэг идэвхит үйлчилгээтэй антибиотик
  • Нистатин: мөөгөнцоийн эсрэг
  • Дексаметазон: үрэвслийн эсрэг

Заалт:

  • Идээт бичил биетийн гаралтай вагинит
  • Гуужих умайн салхаг бүхий вагинит
  • Мөөгөнцрийн гаралтай вагинит
  • Трихоманаз
  • Трихоманад болон мөөгөнцрийн холимог гаралтай вагинит
  • Умайд ямар нэгэн мэс ажилбар хийхийн өмнө болон дараа
  • Үр хөндөлтийн өмнө

Хэрэглэх арга:

Өдөрт нэг таблетка-ийг  хэрэглэнэ. Усанд 20-30 секундын хугацаанд байлгаж, үтрээнд хийж 15 минутын турш хэвтээ байдалд байрлана.

10-12 өдөр нэг курс эмчилгээнд тооцогдоно. Сарын тэмдгийн үед эмчилгээг эхэлнэ.

Эсрэг заалт:

  • Бэлдмэлийн найрлагуудад хэт мэдрэмтгий хүмүүс
  • Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд

Гаж нөлөө:

  • Харшлын урвал илрэх
  • Эмчилгээний эхний өдрүүдэд хэсэг газарт загатнаа үүсэх, халуу оргих

Анхааруулга:

  • Хэрэв харшлын урвал илэрвэл эмийг хэрэглэхээ зогсоож, эмчид яаралтай хандана.
  • Эмчилгээний үед бэлгийн харьцаа болон архи, согтууруулах ундаа хэрэглэхээс татгалз.

Найрлага

Изовалерианы хүчлийн ментолын эфиртэй ментолын 25-30%-ийн уусмал.

Фармакологийн үйлдэл

Валидол төв мэдрэлийн системийг тайвшруулах, рефлексийн замаар судас өргөсгөх үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийг хэлэн дор тавьж хэрэглэхэд дунджаар 5 минутын дараа эмчилгээний үйлдэл илэрнэ.

Хэрэглэх заалт

Нейроциркуляторный дистонийн зүрхний хэлбэр, зүрхний бахын өвчин хөдлөлийн хөнгөн хэлбэр, невроз, истери, далайн буюу агаарын өвчин, бөөлжис хүрэх, бөөлжих зэрэгт тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун

Дотуур хэрэглэхдээ шингэн бэлдмэлийг 4-5 дуслыг ёотонгийн хэлтэрхий дээр дусааж, шахмалыг шууд хэлэн дор тавьж шимнэ. Насанд хүрэгсдэд 1-2 шахмалаар хэрэглэх ба хоногийн тун 3 шахмал. Шаардлагатай үед хоногийн тунг ихэсгэх бөгөөд ээлж эмчилгээ өвчний явцаас хамаарна.

Заримдаа валидолын 5-10%-ийн спиртийн уусмалыг арьсны загатнааг намдаах зорилгоор гадуур түрхэж хэрэглэдэг.

Гаж нөлөө

Ховор тохиолдолд сажлах, толгой эргэх шинж илрэх бөгөөд энэ нь аяндаа түргэн арилна.

Эсрэг заалт

Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.

Эмийн хэлбэр, савлалт

Шингэн бэлдмэлийг 5мл-ээр жижиг шилэнд, 0,06г шахмалыг 10 ширхгээр тус тус савлан гаргана.

Д Витамин : Шидэт үрэл
Д витамин нь ясыг бэхжүүлж, судасны хатуурал, чихрийн шижин, зүрхний шигдээс, депрессээс хамгаалдаг. Мөн та хэт таргалалттай бол жин хаяхад туслах, хавдраас урьдчилан сэргийлэх, түүний өсөлтийг бууруулах хүртэл үйлчилгээтэй. Жингийн илүүдэлтэй хүмүүсийн цусны эргэлт удаашралтай, зүрх судасны өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг.  Д витамин хэрэглэснээр  цусан хангамж, цусны эргэлт нь сайжирч, аажмаар зүрх нь жигд ажиллаж эхэлдэг. Бидний бие Д витаминыг нарны гэрэл, зарим  төрлийн хоол, эм бэлдмэлээс  авч болно.
Д витамин нь тосонд уусдаг чанартайгаас гадна бие организмын олон үйл ажиллагааг хэвийн байлгахад оролцдог. Бага наснаас өтөл нас хүртэлх ясны  бат бөх байдалд нөлөө үзүүлдэг. Таны бие хоол хүнснээс кальцийг шингээх замаар витамин Д- г авч бадаг. Ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилтөд маш сайнаар нөлөөлдөг.Д витаминыг хэрэглэх заавар
0-2 нас хүртэлх хүүхдэд:
1. Урьдчилан сэргийлэх  тунгаар сард 1 удаа
2. Эмчилгээний тунгаар 7 хоногт 2 удаа нийт 7 ширхэгийг уух /даваа, пүрэв, даваа, пүрэв, даваа, пүрэв, даваа/ Эмчилгээний тунгаар уусны дараа дахин эмчилгээний тунгаар уухгүй. 1-2 сарын дараа урьдчилан сэргийлэх тунгаар үргэлжлүүлэн ууна.
Жилийн 6-10 дугаар сард /зун, намар/ урьдчилан сэргийлэх тунгаар уухгүй.
Өдөр тутамдаа Д витаминаар баялаг хоол хүнс хэрэглэж, наранд биеэ ээж байвал та Д витамины дутагдалд орохгүй байх боломжтой.

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе