Print
http://www.zoofirma.ru/

Найрлага
Үйлчлэгч бодис: 1 шахмалд 5 мг амлодипин (6,94 мг амлодипин безилат хэлбэрээр) болон 10мг лизиноприлыг (10,88мг лизиноприл дигидрат хэлбэрээр) тус тус агуулна.

Хэрэглэх заалт

Хавсарсан эмчилгээ шаардсан цусны даралт ихсэх эмгэгийн үед өргөн хэрэглэнэ.

Хэрэглэх арга ба эмийн тун хэмжээ

Цусны даралтыг бууруулж барих зорилгоор тусдаа амлодилин болон лизиноприлыг хэрэглэж байгаа өвчтөнд Экватор нийлмэл шахмалыг хэрэглэнэ. Цусны даралт бууруулах бусад бүлгийн бэлдмэлийг хэрэглээгүй тохиолдолд хоногт нэг шахмалыг ууна. Хоол хүнс үйлчлэгч бодисын шимэгдэлтэнд нөлөөлдөггүй учир хоол унднаас хамааралгүйгээр хэрэглэнэ.

Шээс хөөх бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөн Экватор бэлдмэлийг хэрэглэхийн өмнө шээс хөөх эмчилгээг зогсооно. Бөөрний дутагдалтай өвчтөнд бэлдмэлийн эмчилгээний эхний тунг багасгах шаардлагатай, учир нь лизиноприл бөөрөөр гадагшилдаг. Цаашид эмчилгээний барих тунг тухайн өвчтөний бие махбодийн хариу урвалаас хамаарна. Эмчилгээний явцад бөөрний үйл ажиллагааны үзүүлэлт болон цусанд агуулагдах кали болон натрийг тогтмол хянах шаардлагатай. Элэгний эмгэгтэй өвчтөнд амлодипины задрал удаан явагдаг учир ийм эмгэгтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.

Цээрлэлт

Бэлдмэлийн найрлаганд орсон бодист харшилтай
Дигидропиридины уламжлалд харшилтай
Асуумжинд АХФ-ийг хориглогч бэлдмэлд харшилж ангионевротик хаван үүсгэдэг; удамшлын болон олдмол идиопатик ангиодемтай өвчтөнд
Гемодинамикийн талаас: аортын нарийсалттай ба митраль хавхлагын дутагдалтай болон гипертрофик кардиомиопатитай; зүрхний шок
Жирэмсэн ба хөхүүл эхэд
Хүүхэд (эмийн үйлдэл болон аюулгүй байдлын судалгаа байхгүй).

Эмийн харилцан нөлөөлөл бусад хэлбэрийн харилцан нөлөөлөл

Дараах эмийн бэлдмэлтэй хамт хэрэглэхийг анхаарнна уу?

Кали хадгалагч шээс хөөх бэлдмэл (спиронолактон, триамтерен, амилорид) мөн кали болон калийг агуулсан давс орлуулагч бэлдмэл. Хамт хэрэглэх үед бөөрний үйл ажиллагаа алдагдсанаас гиперкалиеми үүсэх эрсдэлтэй учир байнга бөөрний үйл ажиллагаа болон цусанд агуулагдах калийн хэмжээг хянах шаардлагатай.
Дараах бэлдмэлтэй болгоомжтой хэрэглэнэ. Үүнд: Шээс хөөх бэлдмэлтэй хамт хэрзглэхэд даралт бууруулах үйлдэл хүчжин нэмэгдсэнээс цусны даралтыг бууруулдаг. Даралт бууруулах бусад бүлгийн бэлдмэл (даралт буулгах хүчжин ихэснэ)
Стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл (даралт бууруулах үйлдэл суларна)
Литийн давс (литиа бие махбодиос удаан ялгардаг учир цусанд агуулагдах литийн хэмжээг хянах шаардлагатай). Лизиноприл нь шээс хөөх эмийн калийг ялгаруулах үйлдлийг сулруулна.
Амлодипины харилцан нөлөөлөл тодорхойгүй.

Автотээвэр болон хүнд механизмтай ажиллах чадварт нөлөөлөх баидал

Бэлдмэл нь эмийн эмчилгээний эхний өдрүүдэд гипотони үүсгэх эрсдэлтэй учир автотээвэр жолоодох. механизмтай ажиллах чадварт нөлоолдөг. Иймд автотээвэр жолоодох, бэртэл гэмтэлд орох эрсдэлт ажил гүйцэтгэх үед хувь хүнд тохирсон эмийн тун хэмжээ, хэрэглэх аргыг эмчийн зааврын дагуу хэрэглэх шаардлагатайг анхаар.

Гаж нөлөө

Ердийн, хөнгөн,  түр зуурын болон цөөн тохиолдолд эмийн эмчилгээг зогсоох гаж нөлөөгөөр илэрнэ.

Элбэг тохиолдох гаж нөлөөнд: толгой өвдөх (8%), ханиалгах (3%), толгой эргэх(3%).

Инфаркт миокард, гипотони болон бөөрний үйл ажиллагаа алдагдсан хймалтын эмчилгээний бүлгийн өвчтөнд эм хэрэглээгүй бүлэгтэй харьцуулахад гаж нөлөө элбэг тохиолддог.

Үйлчлэгч бодис дараах гаж нөлөөгөөр илэрнэ. Бие сулрах, суулгалт, дотор муухайрах, ортостатикгипотони, арьс загатнах, цээжээр өвдөх, арталги (1-3%) гэсэн гаж нөлөөнүүд орно.

Бусад гаж нөлөө < 1 %. Хэт мэдрэг харшлын ангиодеми тохиолддог бөгөөд эмнэлзүйд нүүр, захын мөчүүд, уруул, хэл, тагнай болон төвөнхийн хаван 0,1% тохиолдоно. Энэ тохиолдолд эмийн эмчилгээг шууд зогсоож эмнэлзүйн шинж тэмдэг арилтал эмчийн хяналтанд байлгана.

Лабороторийн үэүүлэлт өөрчлөгдөх нь

АХФ ингибигорыг хэрэглэх явцад зарим тохиолдолд агранулоцитоз илэрсэн бөгөөд Экваторыг хэрэглэх үед илэрч болзошгүйг үгүйсгэхгүй.

Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэхэд гематокрит ба гемаглобины хэмжээ бага зэрэг буурна.

Асуумжинд бөөрний гаралтай даралт ихсэх эмгэг болон чихрийн шижингэй өвчтөнд гиперкалиеми, азотеми, гипербилирубинеми, креатинин, үлдэгдэл азот болон элэгнии трансаминазын идэвхжилт ихэсдэг.

Асуумжинд бөөр, бөөрний гаралтай даралт ихсэх эмгэг болон чихрийн шижинтэй өвчтөнд гиперкалиеми, азотеми, гипербилирубинеми, креатинин болон элэгний трансаминазын идэвхжилт ихэсдэг.

Ховор тохиолдох гаж нөлөө:

Зүрх судасны тогтолцооны талаас: зүрх дэлсэх, тахикарди, инфаркт миокард, гипотони, эрсдэлт хүчин зүйлтэй өвчтөнд тархинд цус харвах, энэ нь илэрхий гипотонитэй холбоотой байх магадлалтай.

Хоол боловсруулах тогтолцооны талаас: ам хуурайших, өвдөх, панкреатит, гепатоцеллюляр эсвэл цөс зогсонгошил, шарлалт, гепатит, буйлны гиперплази

Арьсны талаас: Чонон хөрвөс, арьс загатнах, үс унах, алопеция.

Шээс ялгаруулах тогтолиооны талаас: бөөрний үйл ажиллашл алдагдах, олигури, анури, бөөрний цочмог дутагдал, уреми, протейнури, бэлгийн дур хүсэл буурах.

Нийтлэгт дараах гаж нөлеө илэрсэн: антинуклеар эсрэг биө илрэх (АНА), улаан эсийн тунах хурд ихсэх, артралги болон олон хэлбэрт эритема (шүүдэст хэлбэрт) – г үүсгэнэ.

Фармокологийн үйлдэл

Фармакодинамик

Экватор нийлмэл бэлдмэл. Найрлагандаа ЛИЗИНОПРИЛ болон АМЛОДИПИН гэсэн хоёр эмийн бодисоос тогтоно.

ЛИЗИНОПРИЛ нь АХФ-ийг хориглогч бүлгийн бэлдмэл бөгөөд цусанд агуулагдах ангиотензин II ба альдостероны хэмжээг багасгахын зэрэгцээ судас өргөсгөгч брадикинины хэмжээг ихэсгэдэг. Үүний үр дүнд захын судасны эсэргүүцэл болон цусны даралт буурч, зүрхний цохилтын тооны давтамжийг өөрчлөхгүйгээр зүрхний минутын эзэлхүүнийг ихэснэ. Бөөрний цусан хангамжийг ихэсгэнэ. Гипергликемитэй өвчтөний судасны гэмтсэн эндотелийг нөхөн сэргээдэг.

Анхны эмчилгээний тунг хэрэглэснээс хойш цусны даралт цагийн дараа буурч 6 цагийн дараа бүрэн үйлдлээ үзүүлж үйлдлийн үргэлжлэх хугацаа тунгаас хамаарч ойролцоогоор 24 цаг. Удаан хугацаагаар хэрэглэхэд эмчилгээний үйлдэл сулрахгүй. Эмийг огцом зогсооход “эм зогсоосны дараах“ хам шинж үзүүлдэггүй. Лизиноприлын анхдагч үйлдэл нь ренин-ангиотензин-альдостероны тогтолцоотой холбоотой учир ренины хэмжээг багаар агуулсан цусны даралт ихсэх эмгэгт илүү тохиромжтой.

Лизиноприл нь цусны даралтыг бууруулахын зэрэгцээ бөөрний гломеруляр аппаратын гемодинамик болон гистологийг өөрчилж хэвийн болгосноор альбуминурийг багасгадаг. Чихрийн шижинтэй бүлгийн өвчтөнд цусанд агуулагдах сахарын хэмжээ хэлбэлзээгүй бөгөөд гипогликемийн дахилтын давтамж ажиглагдаагүй болно. АМЛОДИПИН нь кальцийн антагонист, дигидролиридины уламжлал. Кальцийн удаан сувгийг хориглосноор зүрхний кардиомиоцит эс болон судасны миоцит эсийн мембранаар кальцийн ион орохыг хориглодог. Үүний үр дүнд артериол судасны тонус багасч захын судасны эсэргүүцэл буурснаар артөриол судас өргөсөн, зүрхний өмнөх ачааллыг бууруулснаар АМЛОДИПИН нь давхар антиангиналь үйлдэл үзүүлдэг. Миокардын хүчилтөрөгчийн хэрэгцээ болон энерги зарцуулалтыг багасгадаг гэхдээ рефлектор тахикардийг үүсгэдэггүй онцлогтой. Титэм судсыг өргөсгөснөөр зүрхний булчингийн эрүүл болон ишемийн голомттой хэсгийгхүчилтөрөгчтэй цусаар хангадаг. Амлодипиныг ууж хэрэглэхзд хоол боловсруулах замаар хурдан шимэгдэн бие махбодид жигд тархан шээсээр гадагш удаан ялгардаг, учир үйлдлийг үргэлжлэх хугацаа урт учир хоногт нэг шахмалаар ууж хэрэглэнэ.