Сайтад 21 зочин гишүүн байхгүй байна

 

Эмийн эмчилгээний бүлэг: Эмэгтэйчүүдийн өвчний эмчилгээнд хэрэглэх антисептик болон нянгийн эсрэг бэлдмэлийн бүлэг. Нянгийн эсрэг бэлдмэл болон антисептик бусад бэлдмэлд хамаарагдана.

Эм судлалын үйлдэл: Гексикон нь хэсэг газарт хэрэглэх зориулалттай антисептик бэлдмэл бөгөөд доор дурдсан эгэл биетэн грамм эерэг болон грамм сөрөг бактериуд вирусийн эсрэг нөлөөлнө. Үүнд: Treponema pallidum, Chlamidia spp., Ureaplasma spp., Neisseria gonorroeae, Trichomonas vaginalis, Gardnerella vaginalis, Bacteroides fragilis, Herpes virus гэх мэт. Харин уг бэлдмэл Pseudomonas spp., Proteus spp., зэрэг нянгууд сул мэдрэг байх бөгөөд мөн түүнчлэн хүчилд тэсвэртэй бактериуд, спорт бактериуд болон мөөгөнцрүүд тэсвэртэй байдаг. Гексикон нь лактобациллийн үйл ажиллагааны идэвхийг өөрчилдөггүй. Тэрээр цус болон идээтэй үед идэвхээ хадгалдаг байна /хэдий идэвхи нь багасах боловч/. Клиникийн өмнөх судалгаагаар гексикон бэлдмэл нь жирэмслэлтээс хамгаалах нөлөөтэй байжээ. Түүний сперматоцид үйлдэл нь сперматозойдын метаболизм болон мембраны нэвчимхий чанарын өөрчлөх үйлдэлтэй нь холбоотой байдаг байна.

Хэрэглэх заалт: 

Бэлгийн замаар дамжих халдвараас /хламидиоз, уриаплазмоз, трихомониаз, заг хүйтэн, тэмбүү, бэлгийн замын херпес гэх мэт/ урьдчилан сэргийлэхийн тулд бэлгийн харьцаанаас хойш 2 цагийн дотор хэрэглэнэ. Эх барих эмэгтэйчүүдийн халдвар үрэвсэлт хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд /эмэгтэйчүүдийн мэс ажилбарын өмнө, төрөх болон үр хөндөлтийн өмнө, үтрээнд ерөндөг тавьсны өмнө болон дараа, умайн хүзүүний диатермокоагуляцийн өмнө болон дараа умайн доторх шинжилгээний өмнө/ хэрэглэнэ. Бактерийн гаралтай вагиноз болон үтрээний үрэвсэл /ялангуяа өвөрмөц бус холимог трихомонадаар үүсгэгдсэн /умайн хүзүүний улайлт, бэлгийн загатнаа, жирэмсэн болон хөхүүл үед үүссэн үед тус тус хэрэглэнэ. Төрөх насны эмэгтэйчүүдийн үр тогтолтоос сэргийлэх хэсгийн эмчилгээнд хэрэглэнэ /ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлүүд хэрэглэхэд болон үтрээнд ерөндөг тавихад цээрлэлтэй тохиолдлууд, мөн түүнчлэн төрсний дараах үе хөхүүл үе, жирэмслэлтийг тасалсны дараах үе, цэвэршлийн өмнөх үе, тохиолдлын чанартай жирэмслэлтээс сэргийлэх шаардлага гарсан үе, ууж хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах эмээ мартсан үед гэх мэт/. Үтрээгээр хэрэглэнэ. Лааг зөвхөн хэрэглэхийн өмнө савлалтаас гаргана.

Эмчилгээний зорилгоор: 1 ширхэгээр өдөрт 2 удаа 7-10 хоног хэрэглэнэ. Шаардлагатай бол ээлж эмчилгээг 20 хоног хүртэл үргэлжлүүлж болно. Халдвараас урьдчилан сэргийлэх болон бэлгийн замын халдвараас сэргийлэх зорилгоор: хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 2 цагийн дотор 1 ширхэгийг хэрэглэнэ. Жирэмслэлтээс хамгаалах зорилгоор: бэлгийн хавьтлаас 5 минутын өмнө хэрэглэх бөгөөд үйлдэл нь 4 цаг орчим хадгалагддаг. Дахин бэлгийн хавьталд орох тохиолдолд лааг дахин хэрэглэнэ.

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе