Сайтад 13 зочин гишүүн байхгүй байна

 

Фармакологийн үйлдэл

Н+ Ю-АТФ-аза буюу протоны шахуургад хориг үүсгэдэг бензими- дазолын уламжлалын шархлааны эсрэг эм. Бэлдмэл париеталь эсийн доторхи сувагт хуримтлагдан Н+-той холбогдож улмаар идэвхтэй хэлбэрт шилжин эсийн мембран дээр байрлах уургийн -SH- бүлэгтэй эргэлтгүйгээр харилцан үйлчилснээр давсны хүчлийн үүсэлтийг саатуулна. Протоны шахуургын идэвх нь дахин шинэ молекуль үүссэнээр сэргэнэ. Бикарбонатын шүүрлийг ихэсгэн хамгаалах үйлдэл үзүүлэх ба харин хоол боловсруулах замын хөдөлгөөнд нөлөөлөхгүй. Лансопразол нь in vitro орчин хелико бактерийн эсрэг нөлөөлөхөөс гадна пепсиний үүсэлтийг саатуулна.

Фармакокинетик

Гэдэсний ханаар шимэгдэх ба ЗОмг бэлдмэлийг хэрэглэхэд цусан дахь концентраци нь 0,75-1,15мг/л байна. Цусны уурагтай 97,7-99,4% холбогдох бөгөөд хагас ялгарлын үе нь 1,3-1,7 цаг. Метаболит байдлаар цөс болон шээстэй гадагшилна.

Хэрэглэх заалт

Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлааны хурцдал үе, улайн хоолойн шархлаат үрэвсэл, Золлингер-Эллисоны хам шинж, ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчтэй өвчтөний ходоодны салст бүрхүүлд helicobacter pylori илрэх зэрэгт тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун

12 хуруу гэдэсний шархлаа өвчний үед 30 мг тунгаар хоногт 1 удаа 2-4 долоо хоног хэрэглэнэ.

Ходоодны шархлаа болон улайн хоолойн шархлаат үрэвслийн үед ЗОмг-р хоногт 1 удаа хэрэглэх ба шаардлагатай үед тунг хоногт бОмг хүртэл ихэсгэж болох бөгөөд ээлж эмчилгээ 4-8 долоо хоног үргэлжилнэ.

Золлингер-Эллисоны хам шинжийн үед өвчтөн бүрт -тунг өвөрмөц тогтоох бөгөөд суурь хүчлийн ялгаралтыг 10ммоль/л болтол хэрэглэнэ.

Helicobacter pylori-ийн эмчилгээнд бусад эмүүдтэй хамт дараах схемээр хэрэглэнэ.

  • Лансопразолыг 30мг-р хоногт 2 удаа, метронидазолыг 400мг-р хоногт 3 удаа (эсвэл тинидазолыг хоногт 500мг-р), кларитро- мициныг 250мг-р хоногт 2 удаа тус тус 1 долоо хоног хэрэглэнэ.
  • Лансопразолыг 30мг-р хоногг 2 удаа, метронидазолыг 400мг-р хоногт 3 удаа, амоксициллиныг 500мг-р хоногт 3 удаа тус тус 1 долоо хоног хэрэглэнэ.
  • Лансопразолыг 30мг-р хоногт 2 удаа, висмутын бэлдмэлийг 120мг-р хоногт 4 удаа, тетрациклиныг 500мг-р хоногт 4 удаа, метронидазолыг 250мг-р хоногт 3 удаа (эсвэл  тинидазолыг 500мг-р хоногт 2 удаа) тус тус 1 долоо хоног хэрэглэнэ.

Гаж нөлөө

Суулгах, хэвлийгээр евдех, өтгөн хатах, толгой өвдөх ба эргэх, нойрмоглох, залгиурын болон хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, арьсаар тууралт гарах, сэтгэлээр унах, булчин өвдөх зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэх явцад илэрч болно.

Эсрэг заалт

Жирэмсэн ба хөхүүл үе, бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

Анхааруулга! Элэгний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст болгоомжтой хэрэглэх бөгөөд хөнгөн цагаан ба магнийн исэл агуулсан антацид бэлдмэлийг лансопразолыг хэрэглэснээс хойш 2 цагийн дараа хэрэглэнэ.

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе