Сайтад 86 зочин гишүүн байхгүй байна

Тромбоцитийн бөөгнөрлийг дарангуйлж цус шингэлэн цусны урсгалыг сайжруулах үйлдэлтэй  антиагрегант бүлгийн эмийн бэлдмэл
Хэрэглэх заалт:
•    Зүрхний тогтворгүй бах
•    Том судсанд хагалгаа хийсний дараа (гол судсыг титэм судастай тойруулан залгах, арьсаар дамжуулан титэм судсыг хөндийгөөр нь нөхөн сэргээх)
•    Зүрхний шигдээс өвчний урьдчилан сэргийлэлт, шигдээс дахихаас сэргийлэх
•    Титэм судсанд тромб үүсэхээс сэргийлэх
•    Тархины цусан хангамжийн өөрчлөлт болон цус харвалтын өмнөх үед урьдчилан сэргийлэх
•    Мигрень өвчнөөс удаан хугацаагаар урьдчилан сэргийлэх
1 шахмалийг өдөрт нэг удаа хоол идсэний дараа их хэмжээний усаар даруулан ууна.
Цээрлэлт:
•    Жирэмсний эхний болон сүүлийн 3 сард.
•    Хөхүүл үед
•    Ацетилсалицилийн хүчил болон бусад салицилатуудад хэт мэдрэг хүмүүс
•    Цусархаг шүүдэст эмзэгшил
•    Ходоод болон 12 хуруу гэдэсний шархлааны хурц үед

Гаж нөлөө: Аюулхай болон ходоод гэдсээр өвдөх, хоол боловсруулах замын хямрал (дотор муухайрах, бөөлжих, суулгах), харшлын халууралт, хамрын салстын хаван зэрэг үүсч болно. Мөн гуурсан хоолойн багтраатай өвчтөнд хэрэглэвэл уг өвчин сэдэрч болзошгүй.

Эмийн харилцан үйлдэл:
Дараах бэлдмэлүүдийн үйлддлийг ихэсгэж гаж нөлөө илрэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
•    Антикоагулянт бэлдмэлүүд (кумарины хүчил болон гепарин)
•    Стеройд бус өвдөлт намдаах эмүүд (ибопруфин гэх мэт)
•    Цусны ийлдсэнд агуулагдах дигитоксин, барбитурат, литийн давсны концентрацийг ихэсгэнэ
•    Метотроксат
•    Тийодтиронин
•    Кортикостеройдууд
•    Архи архины төрлийн бүтээгдэхүүнүүд
Дараах эмийн бэлдмэлүүдийн үйлдлийг багасгана:
•    Альдостероны эсрэг нөлөөлөх эм (спиринолактон, канреноат)
•    Генлийн гогцоонд нөлөөлж шээс хөөх үйлдэлтэй бэлдмэл (фуросемид)
•    Артерийн даралт бууруулах бэлдмэл
•    Шээсний хүчил гадагшлуулах бүлгийн эмүүд (пробенецид, сульфинпиразон)

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе