Сайтад 13 зочин гишүүн байхгүй байна

Найрлага

Изовалерианы хүчлийн ментолын эфиртэй ментолын 25-30%-ийн уусмал.

Фармакологийн үйлдэл

Валидол төв мэдрэлийн системийг тайвшруулах, рефлексийн замаар судас өргөсгөх үйлдэл үзүүлнэ. Бэлдмэлийг хэлэн дор тавьж хэрэглэхэд дунджаар 5 минутын дараа эмчилгээний үйлдэл илэрнэ.

Хэрэглэх заалт

Нейроциркуляторный дистонийн зүрхний хэлбэр, зүрхний бахын өвчин хөдлөлийн хөнгөн хэлбэр, невроз, истери, далайн буюу агаарын өвчин, бөөлжис хүрэх, бөөлжих зэрэгт тус тус хэрэглэнэ.

Хэрэглэх арга, тун

Дотуур хэрэглэхдээ шингэн бэлдмэлийг 4-5 дуслыг ёотонгийн хэлтэрхий дээр дусааж, шахмалыг шууд хэлэн дор тавьж шимнэ. Насанд хүрэгсдэд 1-2 шахмалаар хэрэглэх ба хоногийн тун 3 шахмал. Шаардлагатай үед хоногийн тунг ихэсгэх бөгөөд ээлж эмчилгээ өвчний явцаас хамаарна.

Заримдаа валидолын 5-10%-ийн спиртийн уусмалыг арьсны загатнааг намдаах зорилгоор гадуур түрхэж хэрэглэдэг.

Гаж нөлөө

Ховор тохиолдолд сажлах, толгой эргэх шинж илрэх бөгөөд энэ нь аяндаа түргэн арилна.

Эсрэг заалт

Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.

Эмийн хэлбэр, савлалт

Шингэн бэлдмэлийг 5мл-ээр жижиг шилэнд, 0,06г шахмалыг 10 ширхгээр тус тус савлан гаргана.

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе