Сайтад 89 зочин гишүүн байхгүй байна

Оксихинолоны уламжлалын нянгийн болон эгэл биетний эсрэг бэлдмэл
Үндсэн бодис: 50 мг нитроксолин
Туслах бодис:  лактозоа, карбоксиметилцеллюлоза, сахароза, Е110
Фармакологийн үйлдэл: грам эерэг/сөрөг бактер, зарим мөөгөнцөрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй. Шээсний замын халдвар үүсгэгч ихэнх бичил биетүүдэд нөлөөлнө. Харин агааргүйтэн нянд нөлөөлөхгүй.
Хэрэглэх заалт:
•    Бөөрний тэвшинцрийн үрэвсэл пиелонефрит
•    Давсагны үрэвсэл цистит
•    Шээс дамжуулах сувгийн үрэвсэл
•    Төмсөгний дайврын үрэвсэл эпиндидимит
•    Түрүү булчирхайн үрэвсэл
•    Түрүү булчирхайн хортой, хоргүй хавдар
•    Янз бүрийн ажилбарын үед катетер тавих давсаг дурандах үед халдвараас урьдчилан сэргийлэх
•    Бөөр шээс бэлгийн замын мэс заслын дараах халдвараас урьдчилан сэргийлэх
•    Шээс бэлгийн замын дахилтат хэлбэрийн халдвараас урьдчилан сэргийлэх
Тунгийн зохицуулалт:
•    Насанд хүрсэн хүний хоногийн дундаж тун 400мг-800мг бөгөөд 4 хувааж хоолны өмнө хэрэглэнэ.
•    Хүнд явцтай эмгэгийн үед хоногт уух тунг нэмэгдүүлж болох боловч 800мг –аас хэтрүүлэх нь зохисгүй.
•    5-аас дээш насны хүүхдүүд хоногт 200мг-400мг болон 8 кг аас дээш жинтэй хүүхдэд хоногт 200 мг- аас хэтрүүлж болохгүй.
•    Бөөрний болон элэгний хөнгөн хэлбэрийн дутагдлын үед ердийн тунг 2 дахин багасгаж хэрэглэнэ.
Эсрэг заалт: 
•    Болор цайх
•    Глоюкоз 6 фосфат дегидрогеназа-ийн дутагдал
•    Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд мэдрэг байх
•    Хинолины уламжлалын бэлдмэлүүдэд хэт мэдрэг байх
•    Хүнд явцтай бөөрний дутагдал
•    Хүнд явцтай элэгний дутагдал
•    Жирэмсэн ба хөхүүл үе
•    Неврит, полиневрит
Гаж нөлөө:
•    Хоол боловсруулах замын хямрал илэрч болно: хоолны дур буурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг. Энэ тохиолдолд эмийг хоолны дараа хэрэглэх нь зүйтэй.
•    Ховор тохиолдолд харшлын урвал явагдаж арьсаар тууралт гарна.
•    Ховор тохиолдолд цусан дахь шээсний хүчлийн хэмжээ, трансаминазын түвшин өөрчлөгдөж болно.
•    Маш ховор тохиолдолд цус төлжих эрхтэн тогтолцоо, зүрхний цохилт олшрох, тэнцвэр алдагдах, толгой өвдөх, гаж мэдрэхүй үүсэх, захын мэдрэлийн эмгэг илэрч болно
•    Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, төв мэдрэлийн тогтолцооны өөрчлөлт, бөөрийг хордуулах нөлөөтэй.
Хэрэв эдгээр шинжүүд илэрвэл эмчлэгч эмчдээ яаралтай хандах шардлагатай.
Бэлдмэлийг хуурай, гэрэлгүй, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгална.

Эрүүл аз жаргалаар дүүрэн инээмсэглэцгээе